Хамгийн сүүлд блогтоо жилийн өмнө бичлэг оруулжээ хэхэ
Өчигдөржингөө хүмүүсийн ингэж ярихыг нь сонсоод иймэрхүү үг хэллэгтэй болоод суржийшт.
За шинэ оны мэнд. Бага байхад шинэ жилийг тэсэн ядан хүлээгээд, арван хоёр сар гарвуу үгүйтэй шинэ жилийн уур амьсгал ороод 12н цаг болонгуут нүдэнд нулимс этэр цийлэгнээд мандирин идэж мэдэхээр баярлаад, хамаг өрөөнийхөө чийдэнгээ унтрааж байгаад ёолкныхоо гэрлийг асаагаад нүдээ өвдтөл ширтээд суудаг байж билээ. Тэгсэн одоо яасан 3н жилийн дараа Монголд шинэ оноо гаргаад сайхан уур амьсгал нь ороод байхым байх гэсэн байдгүйээ. 12 цагаа эгээтэй л smoothy хийж зогсжогод гаргацангүй. Тэгээд гэрийхэнтэйгээ smoothy-гээ тулгаж үнсэлцээд гаргах шивдээ.
Гадаа айхтар айхтар сальют (ингэж бичдиймуу?) буудуулаад яджахад өдөр нь тв-гээр өнгөрсөн жил гар хөлөө тасдсан аймшигтай мэдээ үзснийг хэлэхүү зүрх савласаар байгаад таарлаа.
Тэгээд он гаравуу үгүй юу гарч гүйгээд club-даад анх удаа club хаатал нь байж үзлээ шт. Тээд бас болоогүйээ, дараа нь халуураад өглөө 8д гэртээ орсон. Тэгээд шинэ оны эхний өдрийг өдөржингөө л унтаж өнгөрөөлөөдөө. Хүмүүс ингэж яриад байдышт. Оноо яажшуухан гаргаснаар тэр жилийнх нь ерөнхий төлөв байдал тодорхойлогддог гээд. Тэгэхээр би дараа жилдээ иймэрхүү байхым боловуу?
За яадаг ч байсан хөгжилтэй хөөртэй, үймээнтэй самуунтай, totally epic NY гаргалаа.
Бусад хүмүүс шиг өнгөрсөн жилийнхээ ололт амжилтыг бичихсэн чинь залхуу хүрээд тэгээд ч угаасаа сүржигнээд байх зүйлгүй хүн чинь,, Дараа жилийнхээ NY resolution-г бас бичихсэн чинь бодсон санасан ч юм алга л байна. Яаадаг ч байсан томоотой багахан шиг драматай аятайхан л байх юмдаа. Нээрээ FB-гээр яваад байгаа бааахан үсэг дундаас 3н үг олоод тэр нь дараа жилийн ерөнхий байдал гэсэн чинь би "нөхөрлөл, болзоо, хурим" гэсэн 3 үг олж уншсышт. Янз нь 12 онд нөхөрлөөд болзоод хуримаа хийх юм шиг байгаамдаа.
Шинэ оны мэнд хайртууд минь ;)









