Wednesday, December 21, 2011

Christmas

Хэсэг хугацаанд ямар ч шалтгаангүй блогоо хаачихсан байж байгаад буцаагаад нээчихлээ. Энэ хэсэг хугацаанд бас муу ч үгүй нилээн их сонинтой. Ажилгүйчүүдын ангид шилжсэн. Тэгээд ерөнхийдөө бол ичээндээ ороод гэх юмуу. Энэ хүйтэн өвлийг давж гарахад жоохон хүндрэлтэй л байна. Хөөрхөн хүүхэд нь намайг "Чи ер нь яамаар ч юм бэ дээ. Халуун газар байхаар халуун гэнэ. Хүйтэн газар байхаар хүйтэн гээд" гэсэн. Нээрээ бодсон чинь би ер нь жоохон утга учир нь олдоггүй хачин л гар байгаа юм шиг байгаа юм.
Алдарт MCS гэдэгт нь ажилд орох анкет бөглөлөө. Ярилцлаганд орлоо. Ерөнхийдөө гайгүй шүү. Гайгүй ажлын байрын санал тэр дор нь л авчихсан. Энэ бүх үйл явдал нэг долоо хоногт л болоод өнгөрсөн. Хайртай ээж нь бөөн баяр. Надаар бахархах сэтгэл төрж байгаа гэсэн. Ээжийгээ баярлуулсандаа бас тэнд тэгэж сурч ирсэн хэрэг зоригоо иймэрхүү жижиг сажиг зүйл дээр гаргаад байгаадаа баяртай л байна. Гэхдээ л одоохондоо ажил хийх сонирхолгүй байгаа гээд хэлчихсэн. Үнэд орноо ;)
Өөр бас нэг газар санал тавьсан байгаа. Харж байж л болно гээд орхичихсон л яваад байна.
Сайн найз гэж бодож явсан хүмүүсийн жинхэнэ нүүр царайг таньсандаа жоохон сэтгэл гонсгор л байна. Хамаг байдгаараа итгээд хичнээн их хайртай байлаа. Тэгсэн тийм зан гаргаж уурыг минь барсанд нилээн дургүй хүрж л байна. Хол байхад тэр бүхнийг нь сайн мэдэхгүй л явж. Одоо ингээд удаан ойрхон байсан чинь хүмүүс жинхэнэ нүүр царайгаа харуулж эхэлж байх шиг байна. Ер нь бодоод байхад эмэгтэй хүмүүс гэдэг нилээн хэцүү хүмүүс байдаг юм шиг. Би өөрөө эмэгтэй хүн атлаа учрыг нь олохгүй л явнадаа.
Удахгүй шинэ жил, Кристмас болох гээд өнөөдөр Санта Клаус болж хэд хайртай хүмүүсдээ бэлэг тараагаад... Бэлэгээ аваад баярлаж байгаа царайг нь харсан чинь би энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болчихсон.
Аавдаа ороолт авч өгөөд... Аавыг ажлаа тараад ирэхэд нь Кристмасын бэлэг өгөөд өгсөн чинь нээх хөөрхөн баярлаад... Дахин дахин олон янзаар зүүж үзээд л... Тэгээд сая унтаж байгаад өрөөнөөсөө гараад харсан чинь аавуушка нь ороолтоо зүүчихсэн сууж байсан. Бүр харсан чинь хайр хүрээд байх юм. Тэгснээ миний духан дээр үнэрлээд "Охинтой байх ийм гоё" гэж хэлсэн.
За ерөнхийдөө бол байдал иймэрхүү л байна.
Нээрээ хичээл зөндөө их. Би хичээлдээ яваад л байсан хэрнээ энэ долоо хоног ороод хичээл хаагдахыг нь мэдээгүй явж байсан байгаа юмдаа. Одоо энэ долоо хоног гүрийчихвэл ч эхний семестер амарч, би гэдэг хүн сэтгэл санаа амрах гээд байнаа.
Btw, Marry Christmas to everyone

3 comments:

Sara said...

It seems like you're having good time, it is nice to read something bright as yours and all the family thing makes me miss mine :)
Merry Christmas and Happy new year!

Dreamer said...

Хөөрхөн шд яагаад блогоо хаажаагаан. ямар ч байсан нээсэнд нь баярлажийна :) чи тэгжаагаад их сайн охин юмаа тэ. би лав ээж аавтайгаа чам шиг ийм дотно эрх байж чададгүймаа :p ШИНЭ ЖИЛИЙН МЭНД :*

opal said...

unuudur ajil deer saihan zawtai yostoi blogiig hashiraajiinaaa hehehe miss you love, merry christmas to you too.