Өнгөрсөн 5-н сард оюутны амьдралаа дуусгаад эх орондоо бүрмөсөн иргэж ирлээ. Ирээд ажилд орлоо. Ажил ч санасныг бодвол гайгүй, ажлыхан ч надад сайн болохоор нэг мэдсэн чинь энэ ажилдаа ороод 4н сар аль хэдийн болчихож. Ихэвчлэн гадаадыхантай зууралдаж явдаг болохоор надад ч амар байдын. Хааяа, хааяа л Авто тээврийн газар дээр очиж жоохон нервтдийг эс тооцвол ер нь бол дажгүй. Гэхдээ удахгүй ажлаасаа гарж мэргэжлээрээ ажиллах сонирхолтой. Гэлээ гэхдээ ийм сайн нэр хүндтэй газар, цалин мөнгө өндөр авч байж гарах тухай бодох жоохон утгагүй санагдаж байгаа ч тэнд тэгээд өчнөөн өндөр төлбөртэй сурж сурж ирчихээд энд ирээд туслах хийгээд байжийн гэхээр нэг тийм сонин санагдаад байгаан.
Оюутны амьдралаас салаад л залгуулаад сургуульд орчихсон. Анхнаасаа л үргэлжлүүлж сурна гэж боджийсон болохоор дунд нь хугацаа алдаад яахав, нэгэнт эхлүүлсэн юм чинь хурдан дуусгачихъя гэж бодоод орчихсон. Тэгсэн чинь ойрд ажил, хичээл гээд жоохон ачааллаа дийлэхгүй ядраад байгаа. Тэр нь тиймэрхүү л байна.
Ойрд төлөвлөсөн юм их байгаа. Тэд нарыгаа энд биччихээр олон хүнд хэлсэн болоод бүтэхээ байчдаг боловуу?
Монголд амьдрах гоё л юм. Өнгөрсөн 8-н сарын сүүлээр бараг шөнө болгон буцжийн, тэндээ оччихсон байна гэж зүүдлээд үнэн тавгүй байсан одоо 9-н сар гараад тэгэж зүүдэлэхээ байчихсан. Одоо гадаа хүйтрээд ирсэн чинь жоохон зутрах шинжтэй. Бас гадаа навч шарлаад, хамаг юм шарлаж байгааг харсан чинь гоё байна.
Нэг гэм нь хааяа хааяа соёлын хүнд шоконд ороод яахаа мэдэхээ байчаад байхын. Жишээ нь: өнөөдөр өглөө ажилдаа явах гээд доод гражруу алхжийсан чинь замд нэг залуу хажуугаар зөрөхдөө бөгс базчихаад явцан. Би гайхаад яахаа мэдкү бүүр дуу ч гаргаж чадахгүй зогсжийсон чинь эргэж харснаа "Яасан гоё байсан уу?" гэнээ. Би ёстой тэрийг ойлгоогүй. Би л одоо орилж хашигараад унах ёстой байсым шиг байгаан. Тэгээгүй болохоор намайг дуртай байна гэж бодсон уу мэдэхгүй.
Намайг энд тэнд танихгүй хүмүүстэй зүгээр л боловсон, аль болох хичээгээд эелдэг харьцахаар хүмүүс намайг галзуу хүн шиг хүлээж аваад байдгийг нь ойлгохгүй юм. Хүмүүс хоорондоо дандаа ууртай, муухай харьцсаар байгаад одоо эелдэг боловсон зүгээр харьцаж байгаа нь тийм гаж ойлголт болчихсон юмуу.
Энэ мэтээр бөөн драмагаар дүүрэн миний Монгол дахь амьдрал үргэлжлээд л байнадаа ;P
5 comments:
ккк дор хаяж хараал урсгах ёстой байж л дээ. Тулгамдахаар угаасаа үг гардгүйшд. Нээрээ л монгол амьдралын драма юм даа...
Блогийг чинь байнга уншдаг ч анх удаа л сэтгэгдэл үлдээж байгаан байна.
yaana daa... manai egch end irj amidrna l ged bgaa. teseh boluu end? gej l ih bodhiimda.
кк соёлын шок гэж нэг юм байдым шиг байгаан тэ. манай найзууд ч гэсэн монголд ирчээл даскаж наян юм болдын. би ч угаасаа зөвхөн монголдоо юм болохоор тийм хүнд байдалд орж үзээгүйл явна хохо
HAHAHA I'VE PROBABLY WOULD SLAP THE CRAP OUT OF HIM IF IT WAS ME. LOL
CULTURE SHOCK GEJ AIMAR YUM BNAA BNA, NZ N CH AIGAAL BGA SHU HEZEE YAAJ BYTSNAA GEEL BODHOOR AIDAS HUREEL BUTSKUE GEEL BGAD BGAA :P
Харь гаригт байжаагаад иржаагаамуу хаашааийн.
Post a Comment