Wednesday, September 21, 2011

Маамуу

Манай ажил ёстой муухай хүйтэн юмаа. Голдоо ортол даараад ажлаа ч хийж чадахаа байгаад суужийн. Хааяа хааяа цонхны хажууд зогсож наранд биеэ жоохон ээж дулаацахын.

За тэгэхээр өчигдөр авга эгч болоод... Намайг бага байхад дүү төрчихсөн болохоор ээжийг жирэмсэн байхыг нь, яаж гэдсийг нь томорсныг нь этр гээд юу ч санадаггүйын. Тэгээд л дүүтэйгээ цуг томорчихсон, манай аав ээж 2, 2 гэр бүлийнхээ атаманууд нь болохоор ах дүүгийн хүүхэд харна гэсэн ямар ч зовлонгүй жоохон хүүхдүүдээс үнэн хол хөндий өсчихсөн. Тийм болохоороо ч тэр юмуу жоохон хүүхдийн хажууд байхаараа яах ёстойгоо ч мэдэхгүй үнэн эв хавгүй учраа олохоо байгаад сүүлдээ нүдний урдуур бүлтэлзээд байхаар нь уур хүрээд нэг тийм жоохон хүүхдүүдээс зугтаах байдалтай байдын.

Ер нь хүүхэдтэй болно этр ч гэж боддоггүй. Өөрийгөө хүүхэдтэй болно гэж бодохоор төсөөлөгдөхгүй, за тэгээд өөрийнхөө эрх чөлөөг боогдуулна гэж бодохоор утгагүй санагдаад дургүй хүрээд байдаг байсын.

Тэгсэн чинь сая Монголд ирсэн чинь бэр эгчтэй болчихсон байсан. Манай бэр эгч жирэмсэн. Яг манай хажуу талын байр болохоор орой болгон орно. Тэгээд л эмэгтэй хүний гэдэс этр яаж томордог, хүүхэд гэдсэндээ яаж хөдөлдөг этр гээд бүгдийг нь яг бодитоор нь саяны хэдэн сар мэдсэн. Гэдсийг нь илээд л байхаар хайр хүрээд, нээх нэг тийм сонин мэдрэмж төрөөд байдаг байсын. Өөрөө хүүхэдтэй болмоор ч юм шиг, энэ хүүхэд хурдан гараад ирээсэй, үнсээд үнсээд хамаг хайраараа хайрлахынсан этр гээд.. Бэр эгчийгээ биен дотроо бүхэл бүтэн хүн тээж явж байгаа гэхээр ямар санагдаж байгаа бол, ямар мэдрэмж төрж байгаа бол гээд л... Эгчийгээ хүүхэдтэй болсонд атаархмаар ч юм шиг санагдаад л... Эгчийгээ баахан асуултаар булчихдаг. Эгч хөөрхөн хариулаад л, хариулаад л би тэгэж суух үнэн дуртай болчихсон нэг мэдсэн чинь. Тэгээд л орой болгон тэднийд орох дуртай болцон байсан.

Тэгсэн чинь өчигдөр бэр эгч минь төрчихсөн. Би хэр баргийн юманд догдолдгүй хүн хамаг байдгаараа догдлоод, сандраад төрхийн үүдэнд тэсэн ядан хүлээчихсэн суужийсан. Бэр эгчийн гэрийхэн нь ээж, дүү, бас манай аав, ээж, эгч, хүүхдийн эцэг этр бүгдээрээ байжийхад л би сандраад, санаа зовоод л, өөрийнхөө мангарыг гайхаад л суугаад байсан. Бэр эгчийгээ харсан чинь нээх гоё санагдаад хүүхэд нь гарахжага болохоор ямар сэтгэл, мэдрэмж төржага бол гээд л...

Даанч би ажилтай, хичээлтэй байсан учир хүүхдийг нь харж чадаагүй. Орой гэртээ ирээд ээжээр яриулаад, зургийг нь харсан чинь өөрийн эрхгүй л хошуугаа цорвойлгоцон тэр нэг бяцхан амьтанд хайр хүрээд, бодохоос л эгдүү хүрээд байсан.

Одоо ажлаа тараад эмнэлэг явж хөөрхөн маамуугаа харна гэхээс бүүр цаг явахгүй байгаам шиг санагдаад байхын. Маамуугаа бодохоор л эгдүү, хайр хүрээд байна.

4 comments:

dream said...

bi huuhed toruulne gehees aimar ih aidag baisiim. tgsn odoo bol huuhed toruulj l taaraa gej bodood biyee hurtel beldeed bgaa :P

ih surguuliin maani nadtai ih dotno neg bagsh baidiin. bainga gereer n orj garna, hamt gaduur demii tenedeg... ter bagsh maani ongorson 4sard huutei bolsiin. jirmee bhad n gert n ochool um humnaas n hiiltseel yariad bjiihad aimr tom gedestei, teruun dotor n amid um bgaa gj bodhoor neg l sonin. torsniihoo daraa nadaa "bi hurtel ooroo itgehgui bgaam chin, nadaas iim muuhai amitan garchih gej" gechihsen yarij bsn kk..

zun bas nadtai hamt umand yavii geed, bi mamug n tevreed bagsh joloogoo bariad yavsin. tgsn chn gar aimaar ovdsoon haha. minii ergen toirond ch bas jaahan huuhed barag l bhgui uchraas yostoi evgui yum bnle :P

gesnees ta yun surguulid yavaad bgaan?

Xaltak said...

kkk egch n masterd yvjaga sht ;P
uguiee haren medku, sayhan 1 hun nadaas chi bbtei bolii gej boddogu etr gej asuuhad n ugui gej tomrood bsn odoo boldog ch yumu gej bodogdood bga sht huurhun maamuugaa harsn chn ;))

dream said...

haha tgj l taaraa :P aav eej neheed eheldiim bnlee. aavgu bsn ch hamaaguiee aav eej 2 n osgood ogno ch gjaah shig haha... ingej togloom shogloom hiitlee huuhed husej bgaamda manai eej meej bol :P

BorlaSQue said...

хүүхэд хөрхөөө