Ажлын эхний өдөр эхлэв. Бүтэн сайных нь орой нэгдэх гэхээр муухай санагдаад байнга л ингээд амаржиймаар сэтгэл төрдөг ч гэсэн яг ингээд ажил дээрээ ирээд суусан чинь лаг эрч хүч амтагдаж этр.. Ажлаа сайн хийнээ ч гэж бодогдож байх шиг.
Энэ доор байгаа зураг миний ажлын ширээ. Шинэхэн ороод удаагүй байгаа болохоор бас удахгүй өөр хэлтэсрүү шилжүүлнэ гэж оруулсан болохоор нь ширээгээ нээх их тохижуулаагүй байгаа байдал. Яг нөгөө талд нь миний computer, printer 2 байдаг болохоор ерөнхийдөө бол миний юмаа тавьчих сул зай нь л энэ байгаан. Ажил дээрээ кофе нээх уухгүй, тээд ойрд мангоны амтанд ороод байгаа учир манготой байхуу цай тавьцан. Өглөө 8аас ирдэг болохоор 10н үед жоохон өлсөөд байдаг болохоор нь yogurt гэрээсээ авчраад иддийн. Энэ зурган дээр бол идцэн байгаа байдал. Цаана нь миний өнөөдрийн хийх орчуулга, анализ бэлдэх этр гэсэн ажлуудын гарын авлагууд. Бас нэг хүн гоё гэж хэлсэн учир унших гээд авцан байгаа "Чонон Сүлд" гээд ном. Өө бас наана нь цүнхээ ухжийсан чинь гараад ирсэн Японоос ирсэн миний төрсөн сарын чулуутай Hello Kitty-гийн утасны оосор.
Өглөө нээрээ унтжийсан чинь аав нээх хөөрхөн өрөөнд орж ирээд миний охин ажилдаа яваарай гэж сэрээснээ хацар дээр үнсчээд явцышт. Маргаашнаас аавтайгаа 2улахнаа байна гэсэн чинь үнэн амар санагджийнаа. Ээж, Дондок 2 зугаалжага. Аав, бид 2 ажилтай учир явж чадахгүй. Ээж аавтайгаа томоотой, аавыгаа бага дээрэлхээрэй гэсэн үгэнд нь орох гэж хичээнээ л гэцэн байгаадаа би.
2 comments:
lol huurhunshd, aawiigaa atgatsan ailiin ohidyyd shu de hehehe,,
manaid bas neg hun mgl-s irehdee chonon suldiig awchirch ugsun, unshina l getsen bga.
nz n ajil deeree yidaj uheh geed syyjiinaa. Mgl yawhiimsaaaan... :( chamaigaa sanachlaaaa
Дараа нь надаа өгөөрэй тэх үү
Post a Comment